Мэтгэлцэх уралдаанаар шагнал хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-23 02:31:01

БСШУСЯ болон Монголын мэтгэлцээний танхимаас зохион байгуулсан ЕБС-ын Аймгийн аварга шалгаруулах тэмцээн   Өлгий хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тэмцээн зохиогдов.

Өсвөр үеийнхний өөрийгөө илэрхийлэх, ярих, илтгэх авъяасыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд чөлөөт сэдвээр зохиогдсон уралдаанд долоон баг буюу 40 гаруй сурагч оролцож, нэгдсэн дүнгээр н.Бямбасүрэн багшаар ахлуулсан хоёрдугаар ахлах сургуулийн баг тэргүүн байр эзлэн, М.Нургүл л ахлагчтай «Зайд» хувийн сургуулийн баг 2 дугаар байр,  н.Гүлнар ахлагчтай нэгдүгээр ахлах сургууль 3 дугаар байранд оров.

Түрүүлсэн сурагчид Улсын аварга шаларуулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох эрх, Отгонтэнгэр их сургууль элсэн суралцалвал, эхний жилдээ сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлт эдлэх эрхээр шагнууллаа.        

                                                                                                                                                      Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ