АРХАНГАЙ: Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх "Сорилын төв" байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1000 хүний суудалтай спортын ордон удахгүй ашиглалтад орно.
Энэ ордонд хүн амын бие бялдрын түвшнийг тогтоох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл иргэнийг бий болгоход чиглэсэн "Сорилын төв"-ийг байгуулахаар тоног төхөөрөмжийн суурилуулалт, угсралт, арга зүйч нарыг сургалт мэдээллээр хангах ажлыг эхлүүлжээ.
Энэхүү төвийг байгуулснаар хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох юм.
Хувь хүний амьдралын хэв маяг, бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх юм.
Мөн бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх юм.