СЭЛЭНГЭ: Малтай болон малчин өрхийн тоо нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн хэмжээнд малтай өрхийн тоо 10742 болж, өмнөх онтой харьцуулахад
150
өрхөөр,
харин малчин өрхийн тоо 5868 болж, урд оноос 346
өрхөөр тус
тус нэмэгдсэн байна.
2024 оны мал тооллогын аймгийн дүнгээр 200 хүртэлх малтай 8374 өрх,
201-999 хүртэлх малтай 2241 өрх, 1000 болон түүнээс дээш малтай 127 өрх
тоологджээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2024 оны жилийн
эцсийн байдлаар 14395 шувуу, 2439 гахай, 8046 зөгийн бүл тоолуулсан
байна.
Энэ нь 2023 оны мөн үетэй
харьцуулахад шувуу 2751 толгой, гахай 2197 толгойгоор тус тус цөөрчээ.
Харин зөгий 70 бүлээр нэмэгджээ.
Аймгийн баялаг бүтээгчид 744 мянган ширхэг
өндөг, 64.6 тонн гахайн мах, 132.5 тонн зөгийн бал бэлтгэсэн
байна.