Баян-Өлгий аймагт 9 сард 2124 эх амаржижээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-22 02:53:23

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр эхний 9 сарын  байдлаар 2124 эх амаржиж, амьд төрөлт 2117 болж өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхдээр бага байна.

Нялхсын эндэгдэл 69 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 23 хүүхдээр нэмэгдсэн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 33 байна. Амбулаториор давхардсан тоогоор  275.9 мянган хүнд үзлэг хийгдэж, 22154 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 550 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 1.7 дахин нэмэгдсэн. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 62.7 хувийг улаан бурхан, 16.4 хувийг заг хүйтэн, 4.4 хувийг тэмбүү, 6.2 хувийг сүрье, 4.9 хувийг трихомоноз, 0.5 хувийг салхин цэцэг, 0.9 хувийг цусан суулга, 0.2х увийг нярайн  үжил, 2.9 хувийг хоолны хордлого, 0.7 хувийг гар,хөл,амны өвчнөөр өвчлөгчид эзлэж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд 16151 хүнд 365.9 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ