Энэ өвөл 380 иргэнд тэтгэмж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-21 20:10:11

Өнгөрсөн өвөл Булган аймгийн хэмжээнд 320 иргэнд түлээний модны тэтгэмжийг олгосон бол энэ өвөл 380 иргэнд олгохоор болжээ.

Аймгийн Хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтсээс жил бүр "Түлээ модны хөнгөлөлт" - ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн  болон ахмад настнуудад олгодог. Ганц бие, харж хандах хүнгүй өндөр настнуудад жилд 140 мянган төгрөг, ахмад дайчин, хөдөлмөрийн баатар цолтой ахмадуудад 280 мянган төгрөгийг түлээ түлшиндээ зарцуул хэмээн олгодог байна. Эмчийн үзлэг, эмнэлэгийн актаар хөдөлмөрийн чадамжаа 70 ба түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мөн 140 мянган төгрөгний тэтгэмж олгодог юм байна.

                                                                                                                                                                                П.Батням

Холбоотой мэдээ