“Чингис хаан” одон гардах эзнийг зарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол бахархлын өдөр энэ сарын 31-ний өдөр тохиож байна.
Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсоны дагуу 2012 оноос хойш Монгол бахархлын өдрийг тэмдэглэдэг болсон.
Уг ойн хүрээнд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтдэд гардуулдаг уламжлалтай.
Энэ жилийн Чингис хаан одонг хэн хүртэх болсон талаар өнөөдөр 12 цагаас албан ёсоор нийтэд зарлах юм.
Б.Туул