Завханд гурван сумын таван хэсэгт дахин санал хураалт явуулна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-10-20 20:27:25

Завханд нийт 44986 сонгогч санал өгөх бүртгэлтэй байснаас 33433 сонгогч саналаа өгчээ. Ингээд сонгуулийн санал хураах хугацаанд аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 74.1 хувь нь саналаа өгчээ.

Завханы 24 сумын дүнгээс харахад Шилүүстэй сумын нийт сонгогчдын 86.4 хувь нь саналаа өгч бусад сумдаас хамгийн өндөр хувьтай сонгуульдаа идэвхитэй оролцжээ. Үүний дараа Завханы урд бүсийн Цагаанхайрхан сум 83.7 хувь, Говийн чиглэлийн Завханмандал сум 85.3 хувьтай санал хураалт дуусчээ. Харин Завханы төв Улиастай сумын сонгогчид бусад сумдаас хамгийн бага 65.5 хувьтай санал өгч сонгуульд идэвхигүй оролцсон байна. Гэхдээ аймгийн 24 сумын санал хураалтын дүнгээс үзэхэд Завхан аймгийн иргэд улсын хэмжээнд сонгуульдаа хамгийн өндөр хувьтай оролцож иргэний үүргээ биелүүлсэн байна.

Өнөөдрийн 17 цагийн байдлаар сонгуулийн санал хураалтад маргаантай зүйл гараагүй бөгөөд Сантмаргаз сум дээр нэг хэсэг, Алдархаан, Цэцэн-Уул сумдад тус бүр хоёр хэсэг нийт таван хэсэг дээр санал тэнцсэн байна. Дахин санал хураалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос чиглэл авсанаар хугацааг товлон зарлана. Хуулийн дагуу дахин санал хураалтыг долоо хоног дотор явуулдаг журамтай хэмээн аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ