ОРХОН: Аймгийн хүндэт иргэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-11 14:20:05

Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 10/ МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд манлайлагч байж, залуу үедээ үлгэр жишээ болж яваа хүмүүсээ Орхон аймаг, Эрдэнэт хотын "Хүндэт иргэн"-ээр шалгарууллаа.


Паралимпын наадмын аварга, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, Монгол Улсын Гавьяат хуульч, Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Сандагийн Цэгмэд, Эрдэнэт сонины сурвалжлагч, Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Нийтийн мэдээллийн төвийн захирал асан “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Журайн Оюун, Эрдэнэт хотын Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Ёндонгийн Баярсайхан нарыг “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-өөр аймаг, орон нутгийнхаа хүндэт иргэнээр өргөмжиллөө.




Холбоотой мэдээ