ХОВД: Малын хулгайн гэмт хэрэг 36 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-10 11:18:05

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/.  Он гарсаар Ховд аймгийн хэмжээнд 21 удаа малын хулгайн гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 36 хувиар буурсан үзүүлэлт юм. 


Ховд аймгийн Малчдын бүлгийн гишүүдийн зөвлөгөөн энэ сарын 9-нд боллооЗөвлөгөөнийг тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран “Мал, мах-2024” хэсэгчилсэн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан юм. 


Тус зөвлөгөөнд Ховд аймгийн 16 сумын малчдын бүлгийн гишүүдийн төлөөлөл 60 орчим хүн оролцож, үнэмлэх гардан авлаа.


Малчдын бүлгийн гишүүд цаашид малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах юм.    


Холбоотой мэдээ