Ховдод урьдчилсан байдлаар МАН 245, АН 117 суудал авсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-20 10:29:46

Ховд аймагт Сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд  371 мандатын төлөө МАН, АН, МАХН-аас 810 хүн, бие даагч 43 хүн  нэр дэвшиж өрсөлдлөө.

Үүнээс Ховд аймагт Монгол Ардын Нам 245 суудал буюу 14 суманд, Ардчилсан Нам 117 суудал буюу Манхан, Зэрэг, Үенч гурван суманд суудал авч, бие даагчдаас Буянт суманд 1, Манхан суманд 2, Мөст суманд 3 нийт  6 суудал  авсан урьдчилсан дүн гарсан байна.

Харин Буянт суманд Сумын ИТХ-д нэр дэвшсэн Ардчилсан намын хоёр нэр дэвшигч, Дарви суманд МАН-ын хоёр нэр дэвшигч, Алтай суманд Ардчилсан намын хоёр нэр дэвшигч тус тус сонгогчийн санал тэнцсэн дүн мэдээтэй байна.

А.Бямбасүрэн 

 

Холбоотой мэдээ