СҮХБААТАР: Цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-12-08 15:18:28

Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд улсын төсвийн 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авчээ.

 

Хуучин барилгын тухайд 2007 онд ашиглалтад орж байсан. Анги танхимаас гадна шаардлагатай өрөө тасалгаа байхгүй. Тиймээс нэмэлтээр гэрийг байнгын үйл ажиллагаандаа ашиглаж жилдээ сумынхаа цэцэрлэгийн насны 160-170 хүүхдийг хүлээн авсаар өнөөг хүрчээ.


 

Харин энэхүү шинэ барилга нь дулаан, цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, гадна талбайн тохижилттой, тоглоомын талбайтай орчин үеийн анги танхимын хүрэлцээ, урлагийн заал гээд цэцэрлэгийн шаардлагад нийцсэн, жишиг стандартын дагуу барьсан гэдгээрээ онцлог юм.

 

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн 12 дугаар сарын 6-ны өдөр барилга угсралтын талбайд ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ийнхүү ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Холбоотой мэдээ