СҮХБААТАР: Шуурхай бүлгүүд сумдад ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-12-04 10:46:17

Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 103 дугаар тушаалын хүрээнд аймгийн Засаг даргын 2024 оны А/672 дугаар захирамжаар байгуулсан шуурхай бүлгүүд сумдад ажиллахаар хөдөллөө.

 

Шуурхай бүлэг сумдын онцгой комисс, малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, зудын эрсдэлийг газар дээр нь үнэлэх, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдаас санал хүсэлт, асуумж судалгаа авах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлнэ.


 

Тус бүлгийн бүрэлдэхүүнд ОБГ-ын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа С.Ганбат үүрэг чиглэл өгч, шуурхай бүлгийн таван ажлын баг 13 суманд ажиллах юм.

Холбоотой мэдээ