Э.Цэндбаатарын 12 дахь тулаан “Аса арена”-д болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-29 15:13:28

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/.  Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийхдээ бүгдэд ялалт байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд зохион байгуулахаар эх орондоо ирсэн билээ.


Тэгвэл түүний тулаан 2025 оны нэгдүгээр сарын 25-нд “Аса арена”-д болохоор товлогджээ. Харин түүний өрсөлдөгч ирэх сарын сүүлчээр тодорхой болох аж.


Энэхүү тулааныг “Аса арена”-д зохион байгуулахын тулд мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Асашёорюү Д.Дагвадорж үзэгчдээс сошиалаар санал авсан. Улмаар үүнд үндэслэн Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан, албан ёсоор тохиролцсон ажээ.

Холбоотой мэдээ