ДУНДГОВЬ: ТББ-уудын төлөөлөлтэй уулзалт хийж, санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-13 15:20:16
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тус аймагт үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.


Уулзалтад Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгч, Скаутын холбоо, Говийн хөгжил наран, Гэрэлтдэг ертөнц, Сургалт судалгааны хүрээлэн, ҮЭХ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдтэй ажилладаг ТББ зэрэг 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал нар байлцав.


Энэ үеэр ТББ-д чиглэл чиглэлээр үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр, ТББ, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, төрийн зарим үйлчилгээг ТББ-аар гүйцэтгүүлэх, төрийн байгууллагын албан хаагчдын хариуцлага, хандлагыг сайжруулах, тусгай хэрэгцээт иргэд, хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, шинэ бизнес санааг дэмжин ажиллах, эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлоготой болох зэрэг асуудлыг хөндөн ярилцсан байна.


Засаг дарга С.Мөнхчулуун гарсан саналуудыг дэмжин, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусган ажиллахаа илэрхийлсэн ба цаашид орон нутгийнхаа хөгжлийн төлөө иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн бүх салбартай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ