ХОВД: Ойрын өдрүүдэд салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-11 16:11:45

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ховдод энэ долоо хоногт цаг агаар тогтворгүй, зарим газраар цас орж, ихэнх хугацаанд салхи шуургатай байна.


Мөн уулархаг нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, энэ сарын 13-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрч хасах хэмд орох тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.  


Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд энэ сарын 13, 14, 15-нд алтайн салбар уулсаар болон нутгийн өмнөд хэсгээр цас орно.


Салхи энэ сарын 12, 14-нд ихэнх нутгаар секундэд 10-15 метр, алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24-28 метр хүрч ширүүснэ. 


Энэ сарын 13,15-нд салхи секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй.


Агаарын температурын хувьд энэ сарын 12-нд уулархаг нутгаар шөнөдөө -4-9 градус, өдөртөө -3+2 градус байна. Мөн бусад нутгаар шөнөдөө -4+1 градус, өдөртөө +2+7 градус байх ба энэ сарын 13-наас нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө -10-15 градус, өдөртөө -2-7 градус, бусад нутгаар шөнөдөө -5-10 градус, өдөртөө -2+3 градус байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.  


Холбоотой мэдээ