Энэтхэгийн мэргэжилтнүүд 580 хүнд протез хийж өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. БНЭУ-аас мэргэжилтнүүд манай улсад ирж, Улаанбаатар хотын 284, орон нутгийн 296 гээд нийт 580 хүнд 650 протез хийжээ.
ГБХНХЯ, ЭМЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний
хөгжлийн ерөнхий газар, Энэтхэг-Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааны төв
хамтран БНЭУ-ын Засгийн
газрын буцалтгүй тусламжаар “Жайпур
фут” төслийг энэ оны 9 дүгээр
сарын 25-наас 11 дүгээр сарын 9 хүртэл хэрэгжүүлсэн юм.
БНЭУ-ын “Жайпур фут” хүмүүнлэгийн байгууллагын ажилтан, техникчид нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн техникч, мэргэжилтнүүдийг дагалдан суралцуулж, дадлагажууллаа. Цаашид энэ чиглэлээр хамтран сайн туршлага солилцох, орчин үеийн дэвшилтэт технологийн арга аргачлал нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар мэдээлэв.