Ахмадын ДАШТ-ээс найман медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-07 12:03:45

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотод болж байгаа билээ.


69 орны 1200 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээний эхний өдөр манай жүдочид алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр олон улсын хэмжээний мастер А.Давааням 40-44 насны ангиллын +100 кг-д хүрэл медалиар энгэрээ мялаасан байдаг.


Харин тэмцээний гурав дахь өдөр М4 насны ангиллын 66 кг-ын жинд С.Чинзориг алт, +100 кг-д Б.Чинзориг мөнгө, О.Баярхүү хүрэл, М5 ангиллын +100 кг-д Ц.Очирбат мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү гурван өдрийн дараахь байдлаар манай ахмад жүдочид хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай явна. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө. 







Холбоотой мэдээ