Архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-18 11:56:24

Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга З.Батзоригийн  захирамжийн дагуу 2016 оны 10 сарын 18-ны өдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд архи согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэхийг хориглолоо.

Сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, бусад соёлын болоод хувь хүмүүсийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 215 цэг байдаг бөгөөд журам зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш өглөө 7.00 цагт эхэлж, 22.00 цагт дуусах юм.

Өмнөх сонгуулийн үеэр Булганд энэ төрлийн зөрчил гараагүй байна.

                                                                                                                                                                              П.Батням

 

 

Холбоотой мэдээ