Эрүүл мэндийн яамнаас 380 сая төгрөгийн санхүүжилт ирээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-18 11:01:29

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг “Эрчим хүчний үр ашиг” төслөөс Ховд аймгийн Чандмань сумын цэцэрлэг, Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэг, Жаргалант сум дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын тасгийн барилгуудад дулаан техникийн засварын ажлыг сум аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, ЭМСЯ, төслийн хамтарсан санхүүжилтээр хийсэн билээ.

Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын тасгийн барилгын засварын ажлын санхүүжилтэнд “Эрчим хүчний үр ашиг” төслөөс 312,9 сая төгрөг, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 200 сая төгрөг, ЭМСЯ-наас 380,0 сая төгрөг нийт 892,9 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар холбогдох байгууллагууд  шийдвэрлэсэн юм.

Уг барилгын их засварын ажлыг эхлүүлэх нээлттэй тендрийг зарлаж, тендерт ”Ховдын Хаш өргөө“ ХХК шалгаран засварын ажлыг 2016 оны 06 дугаар сарын 19-нд эхлүүлж, 09 дүгээр сарын 15 нд хүлээлгэн өгсөн юм.

Гэтэл ЭМСЯамнаас санхүүжүүлэх 380 сая төгрөг одоо болтол шилжиж ирээгүй байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ