Мялзан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-18 01:41:38

Малын халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээ Баян-Өлгий аймагт Булган сумаас эхлэв.

Уг өвчин Булган сумын Сөнхөл баг, Улаанхус сумын 7-р  багийн нутаг Их ширэг, Бага ширэг, Цүнхэл нуур гэдэг газруудад өнгөрсөн 9-р сард илэрсэн. 8700 гаруй толгой бог мал халдвар авснаас 900 нь хорогдож бусад нь эдгэжээ.

Эмчилгээ, хорио цээрийн ажлыг зохион байгуулсаны үр дүнд халдварын тархалт зогссон ч урьдчилан сэргийлэх зорилгоор Булган сум болон Увс, Ховд аймгуудтай айл зэргэлдээ оршдог нийт есөн сумын 1,3 сая толгой малыг энэ сарын 11-нээс вакцинжуулж эхэлсэн. Эхний дөрөв хоногт 88 мянга орчим толгой мал хамрагдаад байна. Вакцин, багаж хэрэгсэл хангалттай байгаа гэнэ.

 Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг хэд хэдэн сумаар явж уг ажлын явцтай танилцаж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ