“Өөр өнцөг” клуб үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 16:17:42

Гэрэл зураг сонирхогчдын ”Өөр өнцөг”   клубын залуус аж амьдрал,зан үйл,байгалийн сайхан,  олон ястны зан үйл, ахуй амьдрал, дэлгэр зун, баяр наадам, хотын хөгжлийн өнгө төрх олон сэдэв агуулгыг илэрхийлсэн   зургийн үзэсгэлэнг аймгийн ХДТ-т гаргаж, үзэгч олонд таниуллаа.

 

 Үзэсгэлэнд Б.Баатарсүрэн, Д.Энх-Оргил, Ж.Дамдинсүрэн нарын авсан Ховдын байгалийн тансаг сайхныг харуулсан бүтээлүүд зонхилжээ.

Үүнд  “Жаргалант хайрхан уул”, Мөнх цаст  ”Мөнххайрхан уул”, “Цамбагарав хайрхан”, ”Гурван сэнхэрийн гол”,”Алтанхөхий”, Норжинхайрхан, Сутай хайрхануудыг өвөрмөц өөр өнцгөөс харуулжээ.

Бас сонин ховор агшныг харуулсан зун орсон цас, малчны нүүдэл, машины дээвэр дээр эгнэсэн болжмор, хүүхдийн өхөөрдөм төрхийг  сонирхолтой харуулжээ.

Тус клубынхэн өөрсдийн сонирхлоор нэгдэн цахим хаяг, хуудсанд зургуудаа байршуулдаг. Бас "Ховдын өдрүүд" Улаанбаатар хотноо болох үеэр Монголын Урчуудын Эвлэлийн "ART GALLERY"-д  үзэсгэлэнгээ толилуулсан юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ