Картер ОХУ-ын ажиллагааг буруушаав

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-08 16:13:40

РОМ. /NHK/. Сири дэх ОХУ-ын ажиллагааг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер буруушааж, ажиллагааны стратеги "үндсээрээ алдаатай" гэсэн байна.

Тэрбээр Италийн  нийслэл Ром хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр ингэж мэдэгджээ.

ОХУ энэ стратегиар үйл ажиллагаагаа явуулж байгаа үед АНУ тэргүүтэй эвсэл тус улстай хамтран ажиллахгүй гэж тэрбээр мэдэгдэв.

Их буу болон пуужингийн системтэй хуурай замын цэргүүдийг ОХУ Сири рүү илгээж байна гэж Пентагоноос мэдэгджээ. ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхийг оролдож байна гэж тэд хэлэв.

АНУ болон ОХУ-ын агаарын ажиллагаа явуулж байгаа газрууд давхцаж эхэлсэн гэж Пентагон мэдэгдэлдээ дурджээ. Мөн ОХУ-ын нисэх онгоцуудтай мөргөлдөх аюулаас зайлсхийхийн тулд АНУ-ын нисэх онгоцны маршрутыг дахин гаргахаас өөр аргагүйд хүрээд байна гэжээ.

Ослоос хэрхэн зайлсхийх талаар хийж буй хэлэлцээгээ ОХУ-тай үргэлжлүүлнэ гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ