Сонгуулийн сурталчилгааг өнөөдөр 00.00 цагт хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРСум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа өнөөдөр 00.00 цагт дуусгавар болно.
Сонгуулийн тухай хуулийн дагуу Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлж, нийт 18 хоног үргэлжиллээ. Мөн хуулийн дагуу сонгуулийн санал авах өдрөөс 24 цагийн өмнө сурталчилгаа дуусах учиртай. Тиймээс 10 дугаар сарын 17-ны 00.00 цагаас хаана.
Орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 15209 нэр дэвшигч 7006 мандатын төлөө өрсөлдөж байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ