89 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-15 11:58:51

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Тавантолгой түлш” компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн үйлдвэрийн II, III цехтээ техникийн шинэчлэлийн ажил хийж дуусжээ.


Ингэснээр өндөр хүчин чадалтай таван шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар шахмал түлшийг 582 гэрээт цэгээр борлуулж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллын үед 650-670 цэгээр борлуулахаар төлөвлөжээ. Үнийн хувьд 3750 төгрөгөөр худалдаалж байгаа аж.


Нийслэлийн долоон дүүрэгт нөөцийн 42 агуулахад 80126, үйлдвэрийн бүсэд 8243, нийт 89 мянган  тонн шахмал түлш нөөцөлсөн байна.



Холбоотой мэдээ