Нийслэлд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага баасан гарагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-15 09:59:56

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 18-20-нд зохион байгуулна.


Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд очих юм. Иргэдийг  үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн цэргийн штабаас уриаллаа.


Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байр:

Баянгол дүүрэг 96 дугаар сургууль

Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль

Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль

Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль

Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль

Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль

Налайх дүүрэг Политехник коллеж

Багануур дүүрэг “Гүн галуутай” цогцолбор сургууль

Багахангай дүүрэг “Хангай” цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.

Холбоотой мэдээ