Санал өгөх боломжоор хангаагүй ажил олгогчид торгууль ногдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-08 15:20:15

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 11-нд болно.


Орон нутгийн хурлын сонгуулийн өдөр ажиллаж байгаа сонгогчдод тухайн байгууллагын удирдлага чөлөө олгохоор хуульчилсан. Хэрэв саналаа өгөх боломжоор хангаагүй бол ажил олгогчийг Зөрчлийн тухай хуулиар өндөр дүнтэй торгууль ногдуулах аж.


Тус өдөр сонгогчид санал авах байранд биечлэн ирж саналаа өгөх юм. Ингэхдээ сонгогч санал бэлтгэх бүхээгт орж, саналаа нууцаар өгнө.


Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар тус өдрийн 07:00- 20:00 цагийн хооронд авна. 

Холбоотой мэдээ