Мод бэлтгэлийн ажил хэвийн явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-15 19:32:45

Булган аймагт мод бэлтгэлийн ажил байгаль хамгаалагч нарын хяналтан дор хэвийн явагдаж байна.

Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой хээрийн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, аймгийн Засаг дарга ой хээр аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг 2016 оны 10-р сарын 10-наас 11-р сарын 01-ны өдөр хүртэл түр хориглосон захирамж гаргасан. Энэ захирамжтай холбогдуулан иргэд 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мод бэлтгүүлэх асуудлыг хориглосон гэж буруу ташаа ойлголттой байна. Захирамжийн 2 дугаарт зааснаар хуурайшилтын зэрэглэл 1-2-т байгаа тохиолдолд гал түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга санамж өгч, гэрээ байгуулан мод бэлтгэлийг хэвийн явуулахыг тухайн сумын байгаль хамгаалагч нарт Булган аймгийн Байгаль орчны газраас мэдэгдсэн байна.

7 хоног бүр хуурайшилтын зэрэглэлийг сумд болон байгаль хамгаалагч нарт УЦУОШГ-аас мэдээлж байхаар шийдвэрлэсэн тул цаашид сумын нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэглэл 1-2-т байсан тохиолдолд мод бэлтгэх эрхийн бичиг  олгож, мод бэлтгэлийн ажил Байгаль хамгаалагчийн хяналтан дор хэвийн явагдана.

                                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ