Эрэгтэй шатарчид хожиж, эмэгтэйчүүд тэнцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Шатрын 45 дахь олимпиадын 7 дугаар өргийн тоглолтууд боллоо.
Өчигдөр эмэгтэйчүүд Германтай 2:2-оор тэнцлээ. Манай тамирчдаас Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул нар эвийн гэрээ байгуулсан бол Д.Номин-Эрдэнэ хожиж, Б.Мөнгөнзул хожигдов. Ингэснээр эмэгтэй баг долоон өргийн дараа 11 оноотойгоор 12 дугаар байрт бичигдэж байна. Одоогоор Энэтхэгийн баг нэг ч хожигдоогүй амжилтаар тэргүүлж буй бол Польш, Казахстан, Францын баг ижил 12 оноотой удаалж байна. Тэдний араас АНУ, Армен, Гүрж, Монгол тэргүүтэй 10 баг 11 оноотой жагсжээ. Эмэгтэй шатарчид наймдугаар өрөгт Армяны хүчтэй багтай оноолт таарав.
Тэгвэл
эрэгтэйчүүд Ливаны багийг 3:1-ээр буулган авлаа. Ингэснээр эрчүүд найман
оноотой хүснэгтийн 58 дугаарт бичигдэж байна. Наймдугаар өрөгт эрэгтэй шатарчид
Панамын багтай өрсөлдөнө.