АНУ-д ипотекийн зээлийн хүү өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-14 13:41:36

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ оны эцсээр бодлогын хүүг өсгөж магадгүй байгаатай холбоотойгоор тус улсад ипотекийн урт хугацааны зээлийн хүү нэмэгдсэн байна.

30 жилийн хугацаатай ипотекийн зээлийн хүү өнгөрсөн долоо хоногт 3.42 хувиас 3.47 хувь болж өссөн гэж “Freddie Mac” корпораци мэдэгдэв. Гэсэн хэдий ч хүүгийн хэмжээ түүхэн дэх хамгийн доод түвшинтэй ойролцоо хэвээр байна.

Ялангуяа орон сууц худалдан авсан хүмүүсийн авдаг 15 жилийн хугацаатай ипотекийн зээлийн хүү 2.72-оос 2.76 хувь болж өсчээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ