БАЯН-ӨЛГИЙ: 1000 орчим камераар иргэдийн аюулгүй байдлыг хангах боломж бүрджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар аймгийн хэмжээнд 117 байршилд 1000 орчим хяналтын камерыг үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танатын мэдээлснээр улсын хэмжээнд хэрэгжүүлж буй "Ногоон бүс" төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн 12 сум, 1 тосгоныг бүрэн камержуулах ажлыг хийж байгаа.
2015 онд Өлгий хотын 49 цэгт улсын төсвийн 815 сая төгрөгөөр хяналтын камер тавьж, Цагдаагийн газарт камерын хяналтын төв байгуулсан. Одоо тухайн төвөөс хөдөө сумдын камерыг үүлэн технологи ашиглан хянах техникийн шийдэл гаргажээ.
Ингэснээр аймгийн хэмжээнд Цагдаагийн газрын 117 байршлын 217 камер, 725 аж
ахуйн нэгжийн 825, нийтдээ 1000 орчим камераар ард иргэдийн аюулгүй байдлыг
хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломж бүрдэж байна.