Нэгдүгээр эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 9-13-нд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.
Тодруулбал, хурд
хэтрүүлсэн 830, үзлэг,
оношилгоонд ороогүй болон тэнцээгүй 825, гэрлэн дохио зөрчсөн 299, ачилтын торгууль 1542, "E-Police"
аппликейшнаар ирүүлсэн зөрчил 3004,
автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон 51,144, түр болон удаан зогсох хориотой газар
зогссон 3448 зөрчил бүртгэсэн байна.