ДОРНОГОВЬ: "Зүрх мартахгүй" төслийн баг сумдад ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. "Зүрх мартахгүй БУНДАН" төслийн багийн Б.Болдсайхан тэргүүтэй 16 хүний бүрэлдэхүүнтэй зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар есдүгээр сарын 13-нд Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэгт зүрхний мэс заслын заалттай иргэдийг үзлэгт хамрууллаа.
Үзлэгт нийт 88 хүн хамрагдсанаас 31 нь хүүхэд
байв. Хагалгааны заалттай 10 хүн буюу долоон хүүхэд, гурван том хүнийг илрүүлж, мэс заслын хугацааг товлосон байна. “Зүрх мартахгүй БУНДАН” төслийн багийнхан өнөөдрөөс Дорноговь аймгийн
Зүүнбаян, Улаанбадрах, Замын-Үүд суманд ажиллаж, зүрх судасны нарийн мэргэжлийн үзлэг хийж
байна.
Ташрамд дурдахад, тус төслийн багийнхан орон нутгаар явж зүрхний мэс заслын үзлэг оношилгоог хийж, шаардлагатай тохиолдолд мэс заслын хагалгааг
хийснээр олон хүүхэд багачууд, иргэдэд амьдрал бэлэглэжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн
Б.Болдсайхан эмчтэй төслийн багийн хамт олонд Дорноговь аймгийн эмч нар болон иргэдийн төлөөлөл талархал илэрхийлсэн байна.