Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейн захирал Г.Лоури ажлаа хүлээлгэн өгнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 11 /CNN/. АНУ-ын Нью-Йорк хотын Орчин үеийн урлагийн музейн /MoMA/ захирлын албыг хамгийн удаан хашсан Гленн Лоури 30 жил ажилласны эцэст үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа тухайгаа мягмар гарагт мэдэгджээ.
Музей болон Америкийн
соёлын салбарт гүйцэтгэх музейн үүргийг өргөжүүлэх үйл явцыг удирдаж байсан 69 настай тэрбээр 2025 оны есдүгээр сард албан
тушаалаасаа бууна гэдгээр “Нью-Йорк Таймс”
сонинд ярилаа.
“Музейн
ирээдүйн талаар бодоход тохиромжтой мөч байна. Миний 30 жилийн өмнө хийхээр зорьж байсан бүх зүйл маань
биелсэн эсвэл биелэх шатандаа явж
байна. Би албан тушаалдаа хэтэрхий
удаан үлдсэн хүн байхыг хүсэхгүй
байна” гэж тэрбээр хэлжээ.
“Таймс” сонинд мэдээлснээр, Г.Лоуригийн одоогийн гэрээ зургаадугаар сард дууссан бөгөөд музейн зүгээс гэрээг шинэчлэн байгуулахыг зөвшөөрсөн байна.
1995 онд Канадын Онтариогийн Уран зургийн галерейгаас MoMA музейд шилжин ажиллаж эхэлсэн
Г.Лоури тус музейн
95 жилийн түүхэн дэх зургаа дахь захирал юм. Тэрбээр 2000 онд тус музейг Квинсийн P.S.1 Орчин үеийн
урлагийн төвтэй нэгтгэж, 2004
онд томоохон төсөл хэрэгжүүлснээр музейн галерейн талбайг 85 мянгаас 125 мянган хав. дөр. фут болгон өргөжүүлжээ.
Хандив
босгогч, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Лоури өөрийн нэр нөлөөг бий
болгож чаджээ. Тэрбээр
2019 онд урлагийн ертөнц дэх нөлөө бүхий хүмүүсийг жил бүр тодруулдаг “ArtReview Power 100” жагсаалтыг тэргүүлж байлаа. Тухайн жилдээ тэрбээр музейн хоёр дахь томоохон өргөтгөлийн ажлыг удирдсан бөгөөд 450 сая долларын өртөгтэй засварын ажил дууссанаар галерейн талбай 30 хувиар өргөжсөн байна.
Хамгийн сүүлийн
үеийн мэдээллээр, жилд 2.7
сая үзэгч хүлээн авдаг МоМА музей ойролцоох Метрополитан
урлагийн музей, Вашингтон дахь Урлагийн үндэсний галерейн дараа үзэгчдийн тоогоороо АНУ-д гуравдугаарт
ордог байна.