3D кино театрт сандал дутагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-13 19:56:16

Булган аймагт тохижуулсан 3D кино театр үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болж байна. Одоо театрын сандал дутуу байгаа юм.

Аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс нь тус кино театр бүхий барилга дотор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 41 жил болж байгаа барилга юм. 2015 онд 253 сая төгрөгийн төсөв батлуулснаар кино театрын тохижилт, тоног төхөөрөмж, засвар хийж саяхан буюу 9 сарын дундуур улсын комисст хүлээлгэн өгчээ. Орхон аймгийн "Сууц трейд" ХХК ажлыг гүйцэтгэсэн бөгөөд чанарын хувьд дажгүй сайн барьсан хэмээн ХГБХХ-ийн хамт олон дүгнэж байна. Одоогоор кино театрын зориулалт бүхий сандал байхгүй бөгөөд стандартын шаардлага хангасан сандал авахын тулд ширхэг нь 65-100 мянган төгрөгний 150 ширхэг сандал авах шаардлага тулгараад байна. Эдийн засаг хямраад байгаа энэ үед сандал авах төсөв хүрэлцэхгүй учраас "Морин хуур" хөтөлбөрийн үеэр худалдан авч байсан сандлуудаас 150 ширхэгийг гарган өгөхийг эрх мэдэл бүхий хүмүүсээс хүссэн тухайгаа аймгийн ХГБХХ-ийн дарга Д.Оюунбилэг мэдээллээ.

                                                                                                            П.Батням

Холбоотой мэдээ