Монголбанк 2288 төгрөгийн ханшаар 15 сая ам.доллар худалдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dotood_editor@montsame.mn
2016-10-13 19:53:56

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2277.00-2290.11 төгрөгийн ханшаар 56.8 сая ам.доллар, 338.46-340.82 төгрөгийн ханшаар 81.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн  байна.

Харин Монголбанк 2288.61 төгрөгийн нэг ханшаар 15.0 сая ам.доллар, 340.50 төгрөгийн хаалтын ханштайгаар 10.0 сая юанийг  нийлүүлжээ.

Мөн своп, форвард арилжаагаар банкууд 44.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк  биелүүлээгүй байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ