Цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-28 11:26:07

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сүүлийн үед манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, сэтгэл санаа болон мөнгө санхүүгээрээ хохирч байгааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас анхааруулж, дараах зөвлөмжийг гаргажээ.


Тухайлбал, иргэд хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох, тоо хэмжээ дутах, захиалсанаас өөр, чанарын баталгаагүй бараа ирэх, мөнгөө шилжүүлсний дараа тохиролцсоноосоо буцах, илүү мөнгө нэхэх зэрэг тохиолдол удаа дараа гарч байгаа аж.


Иймд урд хөршөөс цахимаар худалдан авалт хийхдээ хуулийн хүрээнд гэрээ байгуулж, гэрээндээ маргаан гарсан тохиолдолд аль улсын шүүхээр асуудлыг шийдвэрлэхээ тусгах, мөнгөө шилжүүлэхдээ худалдагч компанитай холбоотой мэдээллийг сайтар нягтлан шалгах хэрэгтэй гэж тус яамнаас зөвлөж байна.  

 

Холбоотой мэдээ