Бууны албан татварын орлого хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 13:28:38

Баян-Өлгий аймгийн Татварын хагас жилийн орлогын биелэлтийн явцын талаар мэдээллийг аймгийн Татварын хэлтсийн даргын орлогч Х.Берболат танилцууллаа.


Аймгийн Татварын орлогын гүйцэтгэлийн хагас жилийн байдлаар татварын орлого өссөн дүнгээр 119,4 хувьтай байна. Үүнээс бууны албан татвар 53,7 хувь, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого  82,7 хувь, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 162,4 хувь,  улсын тэмдэгтийн хураамж 88,9 хувь,  Ус рашаан ашигласны  төлбөр 39,1 хувь,  Түгээмэл тархацтай ашигт малтмал 51,1 хувь, газрын төлбөр 88,1 хувь, ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх 49,7 хувь, хог хаягдлын төлбөр 0 хувь,  соёл спортын арга хэмжээний орлого 0 хувьтай  байна.  Энэ жил зарим нэг татварын орлого тасрах төлөвтэй байгаагын нэг нь бууны албан татвар юм. Аймгийн хэмжээнд Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 7400  буу эзэмшигч байдаг ба 100 хувь татвар ногдуулсан ч төлөвлөгөө биелэх боломжгүй байна. Энэ нь төлөвлөгөөг бодит байдалтай нийцүүлээгүйгээс шалтгаалж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглалтын байдалд байгаль орчны байцаагч нар хангалтгүй ажиллаж байгаатай холбоотой гэж тэр ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ