ДЦС-ын барилгад ашиглах тоног төхөөрөмжид ногдох НӨАТ-ыг хэсэгчлэн төлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-14 14:10:37

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдах 50 МВт-ын хүчин чадал бүхий ДЦС-ын төсөлд зориулан “Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Засгийн газраас зөвшөөрлөө.


Барилга угсралтын ажил нь эхлээд буй Сүхбаатар суман дахь 50 МВт-ын тус станц нь Түшиг сумын нутагт орших Хужиртын нүүрсний уурхайгаас нүүрсний хэрэглээгээ хангахаар тооцсон. Жилд 285.9 сая КВт цахилгаан эрчим хүч, 373.0 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлд нь тусжээ. Нийт 141.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий уг станцын эхний үе шат болох 25.0 МВт-ыг 2025 оны аравдугаар сард, хоёрдугаар хэсгийг 2026 оны гуравдугаар сард тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.



Холбоотой мэдээ