Ерөө сум шинэ цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-12 14:55:59

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 75 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо.

Тус цэцэрлэг нь өчигдөр нээлтээ хийж бяцхан иргэдээ хүлээн авсан байна. Тус цэцэрлэгийг сумандаа сайхан амьдрая хөтөлбөрийн хүрээнд сумдад баригдаж байгаа “Сэлэнгэ төсөл-25” нэртэй 5 давхар байрны 1 давхрыг цэцэрлэг болгон тохижуулсан байна.

“Баянгол” хэмээх энэ шинэхэн цэцэрлэгийг “Болд төмөр Ерөө гол” компанийн дэмжлэгтэйгээр барьж байгуулжээ. Тус цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Ерөө суманд ганцхан цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг байснаас эндхийн хүүхдүүд СӨБ-д бүрэн хамрагдаж чаддагүй байсан юм.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ