ОРХОН: Өвөлжилтийн бэлтгэл ажил 56 хувийн гүйцэтгэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны
наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Орхон аймаг, Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 56 хувьтай байна. Нийт 13 байгууллага 50 ажил төлөвлөснөөс найман ажил 100 хувь хэрэгжжээ. Харин 50-95 хувийн гүйцэтгэлтэй 20, 10-45 хувийн гүйцэтгэлтэй 17, огт эхлээгүй таван ажил байна.
Хөдөө,
аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд мал
аж ахуйн чиглэлээр 12, мал эмнэлгийн чиглэлээр дөрөв, газар тариалангийн чиглэлээр
10, хүнсний чиглэлээр нэг буюу нийт 27 ажил хэрэгжүүлэхээр
төлөвлөжээ.
Энэ жил малчид 11500 тн байгалийн
хадлан бэлтгэхээр мөн зэхэж
байна.