"Сахарын татвар" ногдуулахыг ДЭМБ зөвлөж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2016-10-12 12:24:09

ДЭМБ. /NHK/. Сахарын татвар тогтоосноор илүүдэл жинтэй, чихрийн шижинтэй болох эрсдлийг бууруулахад тус дөхөм болно гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тайланд бичжээ.

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд ямар бодлого хэрэгжүүлж байгааг судалсан ДЭМБ-ын ажлын хэсэг судалгааны тайлангаа мягмар гарагт танилцуулсан байна.

Уг тайланд бичсэнээр, чихэрлэг ундаа болон ижил төстэй бүтээгдэхүүнүүд ихэд хэрэглэх болсон нь хэт тарган болон чихрийн шижинтэй хүмүүсийн тоо нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл аж. Дэлхийн хэмжээнд 18-аас дээш насны 500 сая хүн илүүдэл жинтэй байгаа бол чихрийн шижинтэй 400 сая гаруй хүн байна гэж ДЭМБ мэдэгдсэн байна.

Сахар агуулсан бүтээгдэхүүнүүдий жижиглэнгийн үнэд наад зах нь 20 хувийн татвар ногдуулснаар хэрэглэгчдийн тоог эрс бууруулах боломжтой гэж тус байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна.

Мексик улс спирт агуулаагүй, сахар агуулсан ундаанд татвар тогтоожээ. Мөн сахар агуулсан ундаанд татвар ногдуулах эсэх асуудлыг Их Британи, Филиппин болон ӨАБНУ-д хэлэлцэж байгаа аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ