Ашиглалтад орсноосоо хойш өнгө төрхөө шинэчлээгүй хоёр байрыг засч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 12:29:52

Сумын төвөөс зайдуу гэх шалтгаанаар ашиглалтад орсноосоо хойш гадна төрхөө сайжруулаагүй “Оёдлын үйлдвэр”-ийн хоёр байрны гадна фасадыг шинэчилж байна.1960-1970 оны үед ашиглалтад орсон эдгээр барилга дээврээсээ дусаал алдаж,тоосго шавар нь хагарч, хуучирч муудаад байсан юм.

“Өгөөмөр-Уул” ХХК-ий 100 гаруй сая төгрөгөөр гүйцэтгэж буй 41-р байрны гадна засвар 8 сарын 26-аас эхэлж, 10 сарын 06-нд дууссан бол “Компорт импекс” ХХК-ний 108,3 сая төгрөгийн өртөгтэй 41-р байрны засвар 8 сарын 24-өөс эхэлж, 10 сарын 14-нд дуусах аж.40,41-р байранд нийтдээ 100-аад өрх оршин суудаг ба тэд  “Орон нутгийн хөгжлийн сан”-д амьдрах орчноо сайржуулах санал уламжилсан нь ийнхүү биелэлээ олжээ. 

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ