Эзэнгүй нохойг устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-11 17:36:44

Увс аймгийн Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас эзэнгүй нохойг устгаж эхлээд байна.

Нохойны ороо орсон энэ үед хаа саагүй нохой олноор бөөгнөрч, сургууль цэцэрлэгтээ явж байгаа хүүхэд багачуудыг айлгаж байгаа аж. Иймээс эзэнгүй нохойг устгах ажлыг аймгийн төвд өрнүүлээд байна. Иргэд нохойгоо өглөөний 7 цагаас үдшийн 23 цаг хүртэл уяатай байлгах ёстой аж. Гэтэл зарим иргэд нохойгоо уядаггүйгээс тэр нь хүн амьтан барьж урах зэргээр гэмтээж хохироодог байна.

Иргэд нохойгоо уялгүй байж байгаад хороолгосон тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй хэмээн Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас мэдэгдлээ.

Увс аймаг Б.Батхүү

  

 

Холбоотой мэдээ