Этиопт хөрс нурсны улмаас 229 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНАДДИС-АБЕБА, 2024
оны долоодугаар сарын 24 /BBC/. Этиопын өмнөд хэсэгт хөрс нурсны улмаас амиа алдсан 229 хүний
цогцсыг аврах багийнхан
одоогийн байдлаар олоод байна гэж
орон нутгийн албаны хүн ВВС телевизэд
мэдээлжээ.
Гофа бүсийн алслагдсан уулархаг нутагт аадар бороо орсны улмаас ням гаргийн орой болон даваа гаргийн өглөө хөрс нурсан байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнээр, амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаа “эрчимтэй үргэлжилж” байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо
нэмэгдэх магадлал өндөр байна.
Байгалийн гамшигт нэрвэгдсэн газарт олон зуун хүн цугларч, холбогдох албаныхан нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайж шороо ухаж, цаад талд нь уулын энгэр хэсэгчлэн нурж, улаан шороо ил гарсан байгаа нь харагдана.
Гофа
бүсийн захирагч Дагмави Айелегийн ярьснаар, амиа алдсан хүмүүсийн дунд насанд хүрэгчид
болон хүүхдүүд байсан ба аврагдсан 10 хүнийг эмнэлэгт хүргэжээ.
“Ням
гарагт орсон аадар борооны улмаас хөрс нурсны дараа ойр орчмын тосгоны цагдаа, багш нар болон оршин
суугчид даваа гаргаас эрэн
хайх, аврах ажиллагааг явуулж байх
үед хоёр дахь удаагаа хөрс нурсан. Үүний
улмаас нурангид дарагдсан хүмүүсийн тоо улам нэмэгдсэн” гэж Д.Айеле ярилаа.
Гофагийн гамшгаас хамгаалах албаны дарга Маркос Мелесегийн хэлснээр, одоогийн байдлаар 229 хүний цогцос олдсон байна. Гофа бол нийслэл Аддис-Абеба хотоос баруун өмнө зүгт 320 орчим км-ийн зайд орших Өмнөд Этиоп мужийн нутгийн нэгэн хэсэг юм. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газраас мэдээлснээр, Өмнөд Этиопт сүүлийн саруудад их хэмжээний бороо орсоор байна. 2016 оны тавдугаар сард тус улсын өмнөд нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, хөрс нурсны улмаас 50 гаруй хүн амиа алдаж байжээ.
Үерийн гамшиг нүүрлэж байгаад олон хүчин зүйл нөлөөлдөг боловч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дулаарал нь үер болох магадлалыг улам нэмэгдүүлж байна. Аж үйлдвэржилтийн эрин үе эхэлснээс хойш манай Дэлхий хэдийнээ 1.2 орчим хэмээр дулаараад байгаа бөгөөд хорт хийн ялгарлыг дорвитой бууруулахгүй бол агаарын хэм цаашид улам өссөөр байх төлөвтэй байна.