Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргаар Д.Баатарсайханыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-10 14:02:19

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргаар Д.Баатарсайханыг томиллоо.

Төрийн албаны зөвлөл тус албан тушаалд горилогчдын дунд сонгон шалгаруулалт явуулжээ. Шалгаруулалтад дөрвөн иргэн оролцсоноос хамгийн өндөр оноог Д.Баатарсайхан авсан байна.

Мөн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Ө.Баянмөнхийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Засгийн газарт санал хүргүүлжээ. 

 

Б.Туул

Холбоотой мэдээ