Гадаад дахь монголчуудын санал хураалт дөрвөн өдөр үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОНГУУЛЬ 2024
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Гадаад дахь монгол иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өнөөдөр өглөөнөөс саналаа өгч эхэллээ.
Дөрвөн өдөр үргэлжлэх эл санал хураалтад Гадаадын 34 оронд амьдарч байгаа манай улсын 13095 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар УИХ-ын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо гурав дахин өсжээ. Гадаад улсад байгаа сонгогчид УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.
Япон улсын Осака хотын ахлах сургуульд сурч буй М.Энхцэлмэг бөгөөд 18 нас хүрч УИХ-ын сонгуульд анх удаа саналаа өгсөн байна. Тэрбээр Төрийн дууллаа сонсоод анхны сонгогч болсондоо баяртайгаа байгаагаа илэрхийлж, үеийнхэндээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалжээ.