Завханы Засаг дарга зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-10 05:15:09

Завханы Засаг дарга Д.Батсайхан 40 хоногт хийсэн ажлаа сумдад тайлагнаж байна.

Тэрээр Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын 800 гаруй иргэдтэй уулзаж тайлангаа тавьжээ. Уулзалтын үеэр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах саналуудыг иргэдээс авч зарим нэгэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал  Отгон сумын Соёл багийн эмчид мотоцикль, Шилүүстэй сумын иргэн н.Эрдэнэбулганд өвөлжөө барих мод, Цагаанчулуут сумын төвд цэвэр усны худаг, Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн эмчид мотоцикль  зэрэг 11 асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

Дашрамд дуулгахад аймгийн Засаг даргын гаргасан “Албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг крил болон үндэсний бичгээр хослуулан бичих” тухай захирамжаар Улиастай сумын 56 байгууллага нэр хаягаа шинэчилж захирамжын биелэлт 100 хувьтай биелжээ. Мөн “Цэвэр хот” аяны хүрээнд Улиастай сум гурван долоо хоног, амралтын өдрүүдэд их цэвэрлэгээг зохион байгуулж эзэнгүй хог хаягдлыг ачиж зайлуулж байна.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ