Намрын мод тарилт эхэллээ

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-10-08 15:07:22

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа намрын мод тарих ажил Дархан хотод эрчимтэй өрнөж байна. Тус аймгийн нийт иргэд тэр дундаа байгууллагууд энэ ажилд өргөн оролцож байна.

Тэдгээрийг төлөөлүүлж аймгийн Нийтийн аж ахуй, Үйлчилгээний газрын ажиллагсад мод тарих үеэр тус газрын дарга н.Дорждэрэмтэй ярилцлаа:-“Өдөөдөр орон даяар бүх нийтээр мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олон манлайлж өргөнөөр оролцож байгаад баяртай байна. Аймаг маань мод тарих үзүүлэлтээр улсдаа дээгүүрт ордог. Бид хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдийн амьдрах орчныг сайжруулж агаарын бохирдлыг бууруулж таатай орчинг бий болгохоор ажиллаж байгаа. Зөвхөн манай байгууллага гэхэд л нийт ажиллагсад 200 гаруй хүнтэйгээр 500 гаруй мод тарьж байна” гэв. Тус НААҮГ нь хотын нийтийн эзэмшлийн бүх зам талбай, ногоон байгууламжийг хариуцаж ажилладаг. Эднийх хаврын мод тарилтаар мөн л 500 гаруй мод тарьж ургалт нь 98 хувьтай байгааг хэллээ.

Аймгийн Захирагчийн албанаас тодруулахад хотын бүх байгууллагууд мод тарилтад оролцож зарим нь шинээр тарих бол зарим нь нөхөн тарилт хийж байгаа юм байна. Энэ хоёр өдөр хотын хэмжээгээр хэчнээн мод тарьснаа байгууллагууд хотын Захирагчийн албанд ирүүлснээр даваа гарагийн аймгийн зөвлөlгөөнд танилцуулах аж.

                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ