Энэ зуны аялал жуулчлалын үйл ажиллагааг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас энэ оны 6-7 дугаар сард болох аялал жуулчлалын үйл ажиллагааг танилцууллаа.
Үүнд:
- Зургаадугаар сарын
14-16-нд “Asia folk-2024” Азийн хотуудын урлаг, гар урлалын наадам болно.
- Зургаадугаар сарын 22-23-нд
Улаанбаатар хотноо волейболын олон улсын тэмцээн,
- Зургаадугаар сарын 22-29-нд
Өмнөговь аймагт “Монгол говь” 225 км-ийн олон улсын, олон өдрийн гүйлтийн тэмцээн,
- Зургаадугаар сарын 27-30-нд
Бодибилдинг фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн,
- Зургаадугаар сарын 28-30-нд
“Улаанбаатар их дуулга-2024” гранд слам тус тус болно.
7 дугаар сард:
Долоодугаар сарын 3-нд: Франц улсад гаргасан “Чинис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн” үзэсгэлэнг эх орондоо үзүүлнэ.
Долоодугаар сарын 1-5-нд “Этүгэн-2024” олон улсын контемпорари арт фестиваль,
- Долоодугаар сарын 1-5-нд “Хөвсгөл
Опен” шатрын олон улсын тэмцээн,
- Долоодугаар сарын 1-27-нд Архангай
аймагт АРА фестиваль,
- Долоодугаар сарын 9-15-нд
Баян-Өлгий-Ховд-Говь-Алтай-Баянхонгор-Дундговь-Улаанбаатарт “Торгоны зам-2024”
олон улсын автораллли,
- Улаанбаатарт U15. U20 Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээн,
- Долоодугаар сарын 4-7-нд Улаанбаатарт
“Play time” олон улсын хөгжмийн наадам,
- Долоодугаар сарын 8-9-нд Монголын Эдийн засгийн чуулган-2024 Төв Азийн стартап экосистемийн хамаарал бүхий корпорациуд, хөрөнгө оруулагчид, стартапуудыг оролцуулан зохион байгуулагдана.
- Долоодугаар сарын 26-28-нд
Булган аймагт “Бүх дэлхийн Алтаргана-2024” олон улсын 15 дугаар наадам,
- Долоодугаар сарын 22-нд чөлөөт
нислэгийн “Азийн цом-2024” тэмцээн,
- Долоодугаар сарын 20-27-нд
Монгол туургатан олон улсын хүүхдийн Х наадам,
- Улаанбаатарт Олон улсын харваачдын тэмцээн тус тус болно.