Г.Даваасүрэнгийн тарьсан хулуу 44 кг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-07 12:04:31
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-2016” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.

13 дахь жилдээ болж буй уг худалдаанд Орхон аймгийн хоёр сумын болон Сэлэнгэ аймгийн  80 гаруй ногоочид оролцож байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 9-нийг дуустал үргэлжлэх юм.

Өдөрлөгийн үеэр Жаргалант сумын ногоочин Г.Даваасүрэнгийн тарьсан 44 кг хулуу олны анхаарлыг татаж байлаа. Тэрээр өнгөрсөн оны “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд 36 кг хулуу ургуулсан амжилтаар аварга ногоочин болж байжээ. Энэ удаа Г.Даваасүрэн 10 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалжээ.  

Орхон аймагт энэ жил  21 аж ахуйн нэгж, 600 гаруй иргэн 4400 гаруй га талбайд тариалалт хийсэн юм.  Үүнээс үр тариа 3610 орчим, төмс 357.7, хүнсний ногоо 340, жимс, жимсгэнэ 1.5 га талбайд тариалсан. Одоогоор ургац хураалт 80.5 хувьтай байна.

Б.Оюун-Эрдэнэ  

Холбоотой мэдээ